Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдаан ирц хүрэхгүй байгаагаас үүдэн хойшлогдсоор байна. Одоогийн байдлаар 126 гишүүнээс ердөө 51 нь бүртгүүлжээ.
Ирцэд ороогүй гишүүдийн ихэнх нь Ардчилсан намын 42 гишүүн байна. Энэ нь тус намаас УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд орохгүй гэсэн мэдэгдэлтэй холбоотой.
Уг нь Монгол Ардын Нам УИХ-д 68 суудалтай. Ардчилсан намынхны хийж буй улс төрөөс үл хамаарч чуулганаа хуралдуулах бүрэн боломжтой. Гэвч МАН-ын 25 гишүүн ямар нэгэн байдлаар чуулганы хуралдаандаа ирсэнгүй. Мөн Хүн намын 8 гишүүнээс 3 нь, ИЗНН-ын 4 гишүүнээс 1 нь, Үндэсний эвслийн 4 гишүүн бүгд УИХ-ын чуулганы хуралдаанаа тасалжээ.
Түүнчлэн бүртгүүлээгүй буюу чуулганы хуралдаандаа ирээгүй 25 шалтгаантай гишүүн байгаа аж. Эдгээрийн дунд буюу эрүүл мэндийн чөлөөтэй гишүүд олонтаа харагдаж байгаа нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!