Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг товтой. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана.

Одоогоор хэлэлцэх асуудлуудын жагсаалт гараагүй байгаа ч нийгэм, улс төрийн хүрээний цаг үеийн асуудлыг хэлэлцэж магадгүй байна.