Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар өнөөдөр хандлаа.
Тэрбээр энэ тухайд "Би сайд Б.Энхбаярыг Бодь группээс хандив нэрээр 500,000 ам.доллар авсан. Үүнийг нь АТГ-т шалгуулна гэдгээ "Лхагвын тойм" хэмээх нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан. Харин өнөөдөр олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр АТГ-т ирж, дөрвөн бүлэг бүхий 894 хуудас материалыг өгөх гэж байна хэмээгээд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын талаарх зарим ноцтой баримтуудын талаар мэдээлэл хийлээ.
Түүний мэдэгдлийг товчхон хүргэе.
- -“Бодь Интернэшнл” компанийн төмөр зам барих оффтек гэрээ 600 сая ам.доллар байсан ч гүйцэтгэл нь 1,2 тэрбум ам.доллар болсон. 2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс түр хороо байгуулж УИХ-ын Ганболдоор ахлуулан ажилласан ч энэ хүн сүүлдээ зугтаагаад алга болсон. Тиймээс нүүрсний сонсголыг Б.Энхбаярт даалгасан. Гэвч сонсголын үеэр “Бодь” групптэй холбоотой нэг ч асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын чиглэл нь “дунд замаасаа өөрчлөгдсөн” гэсэн үг.
- -Өнөөдөр учир байдал тайлагдаж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь “Бодь” группийн захирал Баясгалангаас 2 хүний хамт 500 мянган ам.долларыг нэг удаа, дараа нь 800 мянга нэг удаа нийт 1,3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй гэх мэдээлэл, баримттай гэрчүүдийн ярианд үндэслэн АТГ-т өгч байна.
- -Б.Энхбаяр өмнө нь Бодь групп-тэй холбоотой байсан нь баримтаар нотлогдсон. Өмнө нь би энэ талаар мэддэггүй байсан. Харин Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс эхэлж хардаж эхэлсэн. Одоогийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ шүү. Д.Мөнх-Эрдэнэ Голомт банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ. Л.Отгонбаяртай хамтран “Солонго энд мөнх партнер”, Легал линк Си Би Эй ХХК-аар дамжуулан ЭТТ төмөр зам буюу “Бодь Интернэшнл” буюу 1,3 тэрбум ам.долларын хуулийн гэрээгийн ахлах зөвлөхөөр Д.Мөнх-Эрдэнэ ажилласан. Үүний хүрээнд зөвлөх үйлчилгээ нэрээр 11 тэрбум төгрөг авсан. Д.Мөнх-Эрдэнэ бол Б.Энхбаярын хамгийн том хамтрагч. Б.Энхбаярын нөлөөгөөр Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилуулсан. Дараа нь дэд Сайд болгосон.
- -Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газарт очингуутаа Бодь-той холбоотой гэрээнүүдийг устгах, ЭТТ-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас Бодь-той холбоотой мэдээллийг хасуулах, мөн Замын цагдаа дээр байгаа 2020,2019 оны камерын мэдээллүүдийг устгах оролдлого хийж байгаа мэдээлэл байна.
- “Бодь Интернэшнл” компанийн төмөр зам барих анхны гэрээ байгуулагдах үед ТУЗ-ийн дарга Мэргэн гэж хүний шийдвэрээр 110 сая ам.доллар Эрдэнэс Монголоос ТТ төмөр зам руу, Тавантолгой төмөр замаас “Бодь Интернэшнл” компанийн руу Валют арилжаа гэдэг утгаар шилжсэн. Энэ мөнгийг оройд нь бэлнээр гаргаж аваад тэр шөнөдөө зарим мөнгийг нь хүүхдийн парк дээр, заримыг нь нэр бүхий олон нийтийн саун, зочид буудлуудад мөр төрийн тусгай хамгаалттай обьектуудад гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд хувааж өгсөн. Энэ үйлдлийг “Бодь Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Мэргэн мэдэхийн дээдээр мэдэж байна. Үүнээс бол сэтгэлзүйн дарамтад орсон. Энэ талаараа надтай уулзах хүсэлт тавьж байсан.
- Аюурсайхан 1 сая ам.доллар авсан. Удахгүй Д.Ганхуяг ганц зүйл ярих байх. Эд бүгд тохирч шоронд орцгоосон. Үүнийг АТГ далайцтайгаар шалгана гэдэгт итгэж байна.
- Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын ажиллагаа амжилттай болж, томоохон компаниудад хуулийг манифляц хийх, сенсаацийг сенсаацаар дарах замаар ард нь хахууль авдаг найз нөхдийн хуульчдийн бүлэглэл маягийн юм байгуулсан.
- Эдгээр хүмүүс “Орона майнинг” компанийн хэлэлцээрт орж, 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн байна. Б.Энхбаярт хууль гэж байхгүй, зөвхөн ар тал гэж байна.
- Мөн Б.Энхбаяр Р.Болд зэрэг нөхдүүдтэй тохиролцож, хуучин нисдэг тэргийг шинээр баримт бүрдүүлж худалдаж авсан байна.
- Цагдаагийн албан хаагчдын цалингийн үйлдэгдэлийг Б.Энхбаяр Нямжав гэдэг хүн рүү шилжүүлсэн. Энэ хүн бол Я.Содбаатар даргын хамгийн ойрын найз. 5 орчим төгрөгийн аваад тараасан.
- Нүүрсний мөнгөөр 200 орчим сая доллараар Арцатын аманд орон сууц авсан. Ланд 300 маркийн машин авсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгадаггүй ч өөрөө унасаар яваа" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!