Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал өнөөдөр /2026.03.23/ боллоо.
Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, Морин парад зохион байгуулах маршрут, чиглэл, хөтөлбөр, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, маршрут, Олон улсын морин уралдааны журмын төсөл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдын асуудал, Адууны вакцинжуулалт, мал эмнэлгийн лабораториудын шинжилгээний зардал болон бусад асуудлын талаар хэлэлцэв.
Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” Олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс Уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн хүлэг" бүтээл шалгарууллаа. Тус “Тэнгэрийн хүлэг” баримал нь Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.
Хуралдааны төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг дэд ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэлээрээ хөтөлбөр, төлөвлөгөөг эцэслэх “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний батлагдсан уриа, бэлгэдлийн оюуны өмчийг шилжүүлэн авч, урилга, постер, дуу, дүрс бичлэг, кино, нэвтрүүлэгт ашиглах, Морин заслын эмчилгээний төвийн ажлын даалгаврыг боловсруулж, байршлыг сонгон газрын асуудлыг шийдвэрлэх, тус арга хэмжээнд оролцох гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж ажиллах, Олон улсын морин уралдаанд оролцох гадаад, дотоодын морьд, унаачдыг цахим системээр бүртгэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
21-р зуун болчихоод байхад морь,бөх л яриад сууж байгаа хоцрогдсон сэтгэлгээтэй. Ядаж тэр Обуна-г дэмжээч