УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бойкот болон олонхын ирц бүрдүүлэлтийн асуудлаас шалтгаалан парламентад үүсээд буй гацааг тайлахаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж эхэллээ.

Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаа өгөхийг шаардаж, чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр МАН парламентад 68 суудалтай ч дотоод ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагийн улмаас чуулганы нэгдсэн хуралдаан хэвийн үргэлжлэх боломжгүй болоод байгаа юм.

Яг одоо үргэлжилж буй МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд нийт 52 гишүүн оролцож байна.  Хуралдаанд оролцож буй гишүүдээс 20 орчим хүн асуулт асууж, байр сууриа илэрхийлэхээр товлогджээ. Хурлын талаар бид эргэн мэдээлнэ.