УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өндөрлөжээ. Бүлгээс гарсан шийдвэрийн талаар Бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хямралт нөхцөл байдлынхаа төлөвлөлт дээр ажиллах ёстой. Тиймээс Их хурлын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учрах үндэсгүй. Иймд цаашид парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах дээр Бүлэг чиг үүргээ хангаж ажиллъя гэдэг шийдвэр гарсан. Мөн АН болон манай намын гишүүдээс гаргаж байгаа санал дээр Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой шийдвэр гаргаж, Бүлэгтээ чиглэл гаргаж өгөхийг бүлгийн гишүүд дэмжсэн.

 Хуралдаанд 50 гаруй гишүүн оролцсон" гэлээ. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргаас нь буулгах эсэх, Ерөнхий сайд болгох эсэх, асуудлыг Удирдах Зөвлөл дээрээ ярилцах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн байна.