Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээллээ.
Тэрбээр “МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, дотоод, гадаад нөхцөл байдал, парламентын үйл ажиллагаа гацаж буй асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гаргаж буй энэ шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Г.Занданшатар Дотоод, гадаад орчинд үүсээд буй хүндрэлтэй нөхцөлд эх орон, ард түмний эрх ашгийг тэргүүнд тавьж ийм шийдвэр гаргасан” гэв.
Түүний мэдээлснээр, Ерөнхий сайдын өргөдлийг хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
Одоо МАН-ын бүлэгт уг улс төрийн шийдвэрийг танилцуулсны дараа намын Бага хурлыг зарлан хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх юм байна.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )