УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлаар МАН-ын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.
МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын гишүүддээ илтгэл тавих үеэрээ "Г.Занданшатарыг өөрийн тэргүүлэх Засгийн газрын танхимдаа урьж" буйгаа мэдэгдсэн.
Харин Ерөнхий сайд асан Г.Занданшатар хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Н.Учралд сайдын томилгоо, бүтцээ хэнээр ч хамааралгүй өөрөө бие дааж шийдээд яваарай хэмээн Бага хурлын үеэр зөвлөсөн байна.
Тэрбээр "Сайд дарга болж монголын баялагт эзэн сууж, хулгайгаа нуух гэсэн хүсэл шунал хүчтэй байна. Н.Учрал дарга сайдын томилгоо, бүтцээ хэнээр ч хамааралгүй өөрөө бие дааж шийдээд яваарай. Эцсийн эцэст Учрал гэдэг хүн хариуцлага хүлээнэ. Хүн чанар, жудаг ёсоо хүндэтгэж булан тойроод хортой алим шидэж, хортой алим хэн хэндээ өгөхөө больцгоо" гэжээ.
Batnairamdal.Shijir. Luvsanjamts.Bulgantu ya.Tsogtbaatar /Gadaad yamni said bsan./D.Enhtuvshin gd hulhi huuramch diplomnii goluudaas denduu ontsgoi medleg chadvartai zaluus bolooroi.Uchraliin bolovsrol muu.gejde MAN tavij bga bh.Odoo 36 jil ue uliran songogdson terbumtan evgen.hugshid ogt hereggui.