Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Хуралдааныг удирдсан Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулжээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчээс улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар 32 хүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлсэн байна.


Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулахад гишүүдийн 99.7 хувийн саналаар Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас батлав.


Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.

















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!