Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд болно. Энэ удаагийн ээлжит хурлаар Нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж байна.
Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм.
Тэгвэл Ардчилсан нам болон Нийслэлийн АН-ын хороо 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Туул голын эргээр зам барих тухай тусгажээ.

Тодруулбал, АН-ын 2024 оны Бүтэн Монгол, бүрэн Ардчилал мөрийн хөтөлбөрийн 6.3.27 -д "Сэлбэ, Туул, Дунд голын урсацын дагуу далан байгуулах, авто зам, дугуйн зам барих, орчны тохижилт бүхий бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ" хэмээн тусгажээ. Мөн "Бүтэн Улаанбаатар - Бүрэн хөгжил" Нийслэлийн АН-ын хороо 2024 оны мөрийн хөтөлбөрийн 118-т "Туулын эрэг дагуух нэгдүгээр зэргийн замыг барьж байгуулна" гэж тусгасан байна.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!