УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдааны үеэр Н.Учралын өөрийн ЗГ-аа хэрхэн ямар хүмүүсээр бүрдүүлэх талаараа товч мэдээлэл өглөө.

Н.Учрал:

- Хариуцлагатай цаг үе тулгарч байгаа учир ажилдаа хурдан шуурхай орох хэрэгтэй. Миний хувьд ажил гардаж авсан бол хурдтай ажиллаж, ард нь гарахын төлөө байдаг. Тиймээс энэ удаа ч гэсэн хурдтай, шуурхай ажиллана. Энэ шуурхай, хурдтай байдалд дасан зохицож ажиллаж чадах сайд нарыг танхимдаа урина. 

Сайн менежер байх ёстой, миний хурдыг гүйцэж ажиллах ёстой. Сайд нарт суралцах хугацаа байхгүй. Нөгөөдөр Засгийн газрын ээлжит хурал болно. Наана нь танхимаа бүрдүүлж ажилдаа орно. 

Өмнө нь сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн байсан, ачаа үүрч чаддаг цог золбоотой хэдэн хүнийг л уримаар байна. Бидэнд сөрөг хүчин биш, олон улсын нөхцөл байдал гэсэн нэг л том асуудал тулгарч байна. Тиймээс асуудалтай нүүр тулж ажиллана" гэв.