Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд болж, өндөрлөлөө. Хуралдаанаар шинэ УИХ-ын даргын нэрийг тодруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоо Удирдах зөвлөлийн уг шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Үүний дараа үргэлжлүүлэн ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.
Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "С.Амарсайхан УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэхээс татгалзсан учир С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!