Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар нийт гишүүдийн 69.3% нь дэмжиж баталлаа.

Энэхүү хэлэлцээр нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж буй манай улсын 8 дахь хэлэлцээр болж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын үүрэгт ажлыг авснаас хойш 9 сарын хугацаанд нийт 2 хэлэлцээрийг буюу Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн хэлэлцээрүүдийг ийнхүү амжилттай батлууллаа.

Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний 2 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Занданшатарын Засгийн газрын хамгийн ажил хэрэгч сайдуудын нэг юм.

Салбарынхан нь ч Т.Аубакир сайдыг үлдээсэй гэж хүсэж байгаагаа соошл орчинд илэрхийлж байгаа аж. Кабинетдээ үлдэж ажлаа үргэлжлүүлээсэй гэх сайдуудын тоонд Т.Аубакир сайд зүй ёсоор орж байна.