МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа дараах байдлаар бүрдүүлж, намынхаа УЗ-д танилцуулж байгаа аж.
Н.Учралын Засгийн газрын сайд нар урьдчилсан байдлаар тодорчээ. Уг нь Ерөнхий сайд Н.Учрал намынхаа Бага хурлын үеэр өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарыг танхимдаа ажиллахыг урьсан. Гэвч тэрбээр энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсангүй.
Өөрөөр хэлбэл хуулийн дагуу Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд танхимаа бүрдүүлдэг. Гэвч салбарынхаа нэр хүндийг унагасан, ноцтой асуудалд хутгалдсан зарим нэг сайдуудыг сэлгэж томилсон нь түүнийг Засгийн газрынхаа бүтцийг өөрөө зурсан бус бусдаар зуруулсан байна гэх шуум нийгмийн сүлжээнд тархаж байна.
- Тэргүүн шатар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд - Ж.Энхбаяр
- Шадар сайд - Н.Номтойбаяр
- Шадар сайд - Т.Доржханд
- ЗГХЭГ-ын дарга - Б.Энхбаяр
- Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.Амарсайхан
- Сангийн сайд - З.Мэндсайхан
- Батлан хамгаалахын сайд - Д.Батлут
- Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг
- Боловсролын сайд - Л.Энх-Амгалан
- Эрүүл мэндийн сайд - Э.Батшугар
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд - Ж.Алдаржавхлан
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Т.Аубакир
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Идэрбат
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд - Г.Дамдинням
- Зам, тээврийн сайд - Б.Дэлгэрсайхан
- Барилга, хот байгуулалтын сайд - Э.Бат-Амгалан
- Эрчим хүчний сайд - Б.Найдалаа
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд - Ч.Номин
- Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд - Ц.Сандаг-Очир
Ийнхүү өмнөх танхимд ажиллаж байсан 10 сайд улирч, шинээр С.Амарсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр тэргүүтэй 9 сайд нэмэгдэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!