Ерөнхий сайд Н.Учрал төрийн албаны үйл ажиллагааг шинэчлэх хүрээнд хэд хэдэн чиглэл өглөө.

Тэрбээр төрийн бүх шатны удирдлагууд албан хаагчдаас байнга тайлан нэхдэг байдлыг зогсоож, ажлын ачааллыг бууруулах шаардлагатайг онцолсон байна. Мөн төрийн албан хаагчдыг долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллуулах, амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнээс гадна төрийн албаны сул байгаа 3000 орчим орон тоонд шинэ хүн авахгүй байх үүргийг яамд, аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад өгсөн байна. Эдгээр шийдвэр нь төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, ажлын нөхцөлийг сайжруулах зорилготой гэж үзэж байна.