Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргав. 

Мэдэгдэлд "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан энэхүү албан мэдэгдлийг хүргэж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна.

Гадаад харилцааны яамны төсөв:

2024 онд 29.4 тэрбум төгрөг,

2025 онд 33.7 тэрбум төгрөг,

2026 онд 27.9 тэрбум төгрөг байхаар тус тус батлагдсан бөгөөд уг төсвийн ойролцоогоор 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг" гэсэн байна.

Дэлгэрэнгүйг: