УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, бүлгийн шинэ даргаа сонгохоор төлөвлөжээ. Намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар гаргаснаар дараагийн даргын асуудал ийнхүү албан ёсоор хөндөгдөв.
Албан бус байдлаар Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын нэр яригдаж байсан ч өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэгийг сонгох хувилбар илүү яригдаж буй аж.
УИХ дахь бүлгийн дарга гэдэг бол зүгээр нэг зохион байгуулагч бус намын парламент дахь бодлого тодорхойлогч, хуулийн төслүүд дээр байр суурийг зангидах зохицуулагч байх ёстой. Дээр нь эрх баригчидтай хэлэлцээр хийх төлөөлөгч, дотоод эв нэгдлийг хадгалагч байх нь УИХ дахь намын бүлгийн даргын гол үүрэг.
Ялангуяа Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй энэ үед хууль зүйн мэдлэг, парламентын туршлага, улс төрийн бие даасан байр суурь тун чухал. Тиймээс УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг Х.Тэмүүжин авах магадлал тун өндөр юм. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин туршлага, мэдлэг, парламентын ажилд идэвхтэй оролцож ирсэн байдлаараа бүлгийн даргад тохирох нэг хувилбар хэмээн яригдаж байна.
Шийдвэрийг бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар гаргана.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!