“AI Governance & Cyber Security Policy” сургалтын нээлт боллоо. Сургалтын хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ажилтан албан хаагчид, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, Засаг даргын тамгын газрын албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна. 

Тус сургалтад олон улсын мэргэжилтэн, шинжээчид оролцон, хиймэл оюун ухааны бодлогыг байгууллагын засаглал, бүтээмжид хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик мэдлэг, туршлага хуваалцах юм. 

Сургалтыг “GSI – Global Social Initiative” санаачлан, “Ember Cyber Service”-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн байгууллагын албан хаагчдын орчин үеийн дижитал мэдлэг, ур чадварыг системтэйгээр нэмэгдүүлэхэд оршиж байна.

Сургалтын үеэр олон улсын болон салбарын туршлагатай илтгэгчид сүүлийн үеийн кейс, бодит туршлага, зөвлөмжид тулгуурласан мэдлэгийг оролцогчдод хүргэх юм.