Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд олуулаа” удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. 

 Уг зөвлөгөөнийг НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Ану-Үжин зохион байгуулж байгаа бөгөөд  УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга У.Өнөрцэцэг, бусад СДМЭХ-ны удирдлагууд оролцлоо. 

 Зөвлөгөөний үеэр СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа өөрийн дэвшүүлж буй "WOMEN" хөтөлбөрийг нийслэлийн эмэгтэйчүүдэд танилцуулж, Нийслэлийн СДМЭХ-ны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт, төлөвлөгөөг хэлэлцлээ.