Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин:
- Ногоон эрчим хүчтэй дата центрийг Монголд байгуулна. Энэ бол COP17 Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хийж байгаа Засгийн газрын ажил. Дэлхий дахинаа дата өгөгдлийн хэрэглээ хурдтай хөгжиж жил тутам 18.2 хувийн өсөлттэй байна. Үүнд тулгуурлан өгөгдлийг AI-д зориулж ашиглах нь илүү өсөж байгаатай холбогдуулан эрчим хүчний хэрэглээ дэлхий дахинаа 2030 он гэхэд 2.2 дахин өсөхөөр байна. Энэ нь манай улсад боломжийг бий болгож байна. Яагаад гэхээр олон улсад ногоон эрчим хүчинд дата центрийг холбох холболтын хугацаа 3-10 жил хүлээгдэж байна. Манай улс газар зүйн байршил, цаг агаарын давуу байдлаа ашиглаж хямд найдвартай ногоон эрчим хүчийг санал болгож чадвал дэлхийн томоохон өгөгдөл дээр суурилсан дижитал эдийн засагт гол тоглогч болох боломжтой.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!