Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Байдрагийн усан цахилгаан станц төсөл/,

-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, 

-Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 

-Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл,

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслийн талаар, 

-Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийн талаар, 

-Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.