Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг олон улсын PWC аудитын байгууллагаас “Өөрчлөлтгүй” буюу “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Төв банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус аудитын байгууллагаар аудитлуулж, баталгаажуулдаг. Энэ нь тайлангийн үнэн зөв, бүрэн дүүрэн байдал болон стандартын нийцлийг хараат бусаар үнэлүүлж, дотоод гадаадын хэрэглэгчдийн итгэлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. PwC аудитын байгууллага нь дэлхийн 158 улс оронд салбартай, Монгол дахь салбар байгууллага нь 2010 оноос хойш тогтвортой ажиллаж, төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудит хийж, баталгаажуулж ирсэн. Монголбанкны хувьд жил бүрийн санхүүгийн тайлангаа тус байгууллагаар аудит хийлгэж, баталгаажуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн тайлангаар өгөгдсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, зөрчлийг залруулснаар 2025 онд ийнхүү “Зөрчилгүй” дүгнэлт авчээ. Хөндлөнгийн аудитын дүгнэлт нь зөвхөн санхүүгийн тайлангийн шалгалт бус, төв банкны институцийн хараат бус байдал, засаглалын чанар, олон улсын нэр хүнд, зах зээлийн итгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог аж
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Холбоотой мэдээ

· 2 цаг
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · 2 цаг
Гүйлтийн маршрут дагуу усны 9, тэжээлийн 5 цэгийг байршууллаа

Нийгэм · 11 цаг
Өглөөний цайнд хамгийн тохиромжтой хүнс

Нийгэм · 22 цаг
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

· Өчигдөр
ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Дэлхийн банкны мэргэжлийн багтай МУ-ын хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!