"Бизнесийн эрх чөлөөний тухай хууль"-ийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийв.

Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газрын дэвшүүлж байгаа эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт бодлогын суурь хууль “Бизнесийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдах 99 хуулийг өргөн мэдүүллээ. Тус хуулиар, хуулиар хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэрлэл, худалдааг өөрийн хүсэл, сорихлоор эрхлэх боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.

Түүнчлэн энэ хууль батлагдсанаар гадаадын банк оруулах эрх зүйн боломж бүрдэнэ. БНСУ-аас хоёр байгууллага саналаа хүргүүлсэн. Мөн Унгарын банк Монголбанкны урилгаар манай улсад ирэх гэж байна.

Түүнчлэн банк санхүүгийн байгууллагын хямд эх үүсвэр татахыг дэмжиж, иргэн, аж ахуйн нэгжид очих зээлийн хүү бууруулах зорилгоор суутган татварыг 5 хувь болгон бууруулж байна. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоонд төрийн зарим чиг үүргийг буюу 120 гаруй зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бид 270 гаруй зөвшөөрлийг цахимжуулсан.

IT-гийн компаниуд цахимаар бүртгүүлсэн тохиолдолд татвараас бүрэн чөлөөнө. Мөн дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбар дахь ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт тусгалаа. Мөн зөвшөөрөл авахад өндөр шаардлагатай хэр нь олгосны дараа хяналтгүй байдаг урвуу тогтолцоог үгүй болгоно. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлыг энэ хуулиар хориглоно. Тусгай зөвшөөрлийг одоо таван жилээр олгодог. Үүнийг 10 болгоод, энгийн зөвшөөрлийг 30 хоног болгоно".