УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.04/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төсөлд цахилгаан скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлох эрх зүйн зохицуулалтууд багтсан байдаг. 2022-2024 оны эхний 7 сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй /суррон/-наас үүдэлтэй 206 зам тээврийн осол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгджээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!