УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.11.22/ хамтран хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийг улсад төлөх боломжгүй болгосон байсныг УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр өдөрт 4,6 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдэж байна.
Мөн ҮХЦ-ийн шийдвэр гарснаас хойш буюу 10 дугаар сарын 30-наас хойш алдагдаад байсан татварыг нөхөж авах заалтыг бас баталж өглөө. АМНАТ-ийг давхардуулан олгож байна гэх гомдол ҮХЦ-д ирсэн байдаг. Үнэндээ давхардуулан авсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа хуулийг буруу тайлбарласан. Учир нь Засгийн газрын журамд АМНАТ-ийг давхардуулахгүйгээр авах бүх зохицуулалт нь байсан юм. Сая энэ журмыг хуульдаа тусгаж өглөө” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!