“Ардын нам-Ард түмэндээ” аяны хангайн бүсийн Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшингээр ахлуулсан баг Өвөрхангай аймгийн Богд сумын долоон үүрийн МАН-ын хорооны харьяа 140 гаруй гишүүн, дэмжигчтэй уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, намын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги", Е-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр гишүүд Засгийн газар, намын явуулж буй бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, анхан шатны гишүүдийн санал, шүүмжийг биечлэн сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар томилолтын багийн гишүүд болон Богд сумын Засаг дарга бөгөөд тус сумын МАН-ын хорооны дарга О.Өлзийбадрах, сумын ИТХ-ын дарга С.Баттогтох дарга нараас асуулт асууж, хариулт авав.

Энэ үеэр МАН-ын Санхүү, хөрөнгийн газрын дарга, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинболд Богд сумын СДМЗХ-ны тэргүүлэгчидтэй уулзаж, намын залуучуудын байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр итгэл үнэмшил, үзэл бодлоороо Монгол Ардын намд элссэн 10 гаруй гишүүнд намын батлах, тэмдгийн хамт гардуулж баяр хүргэж, амжилт хүсэв.











Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!