Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Засгийн газрын тогтоолын төсөл -Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, 
  • Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон  Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл 
  • Олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн тухай -Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх/ хэлэлцэхээр байна.
  • Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар 
  • Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явцын талаар 
  • Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар 
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар 
  • Нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар 
  • Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судлан, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-Хойд бүргэд алтны үндсэн орд/ 
  • “Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн талаар, -Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэх товтой байна.