“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх хотод намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Түмэнбаяр, Батноров сумын удирдлагууд, Бэрх хотын Захирагч Ч.Энхжавхлан болон орон нутгийн намын байгууллагын төлөөлөл ажиллав.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын “Е4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох E-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Батноров сумын иргэд, намын гишүүд тэтгэврийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт, статистик тоо баримтын зөрүү, шашны гаж урсгалын нөлөөлөл, төрийн байгууллагын бүтэц, орон тооны зохистой байдлын талаар асуулт тавьж, санал бодлоо илэрхийлэв.
Бэрх хотын иргэд, намын гишүүд тэтгэврийн шинэчлэлийн хэрэгжих хугацаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн амьжиргаанд үзүүлж буй дарамт, орон нутгийн хөгжил, ажил эрхлэлт, төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудлаар санал хэлж, холбогдох асуудлыг уламжиллаа.
Уулзалтын үеэр Монгол Ардын намын үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй зүтгэж, орон нутгийн хөгжил, намын байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад гишүүн Б.Яковт Монгол Ардын намын дээд шагнал болох “Эх орны төлөө” медалийг гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн хүндэтгэл үзүүллээ.

Мөн Монгол Ардын намын үйл хэрэгт олон жил зүтгэсэн ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон хүндэтгэл үзүүлэв.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь анхан шатны гишүүд, дэмжигчид, иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой үргэлжилж байна.














Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!