Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов

Хуралдаанаар дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, тулгамдсан сорилт, шинээр бий болж буй боломжийн талаар санал солилцож, геоэдийн засгийн өөрчлөлт, ногоон шилжилтийн нөхцөлд тогтвортой өсөлтийг хадгалах, инновацыг бодит үр дүнд хүргэх асуудлыг хэлэлцлээ. 


"WORLD ECONOMIC FORUM ECONOMI . WORLD Annual Meeting of the New Champions Dalian NewChampionsDalian2026 2026 2026 2026年新领军者年会・ 大连 WERLD CONOMI FORUM WORLD FORUM WERLD FORUM FOSUIN CONOMI WORLD FORUM WORLD ORUM WORLD FORUM WORLD TORUM PRUM ECON CONOMI MIC WORLD FORUM WORLE CORUM ORLD 3NOM QRUM RLD WORLD CONOMI OM CONOMI ONOMI DRUM DRUM WORLD FORUM ONOMI OM ORUM" гэсэн бичвэр нарын зураг байж магадМонгол Улс энэхүү чуулга уулзалтад өндөр түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, Засгийн газрын хөгжлийн бодлого, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын бизнес, хөрөнгө оруулагчдын хүрээнд таниулах, шинэ түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж байна.

нэг буюу түүнээс олон хүн ба костюм нарын зураг байж магад