Даваа гараг бүр хуралддаг УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар товлогджээ. Мөн УИХ-ын таван байнгын хороо, гурван ажлын хэсгийн хуралдаан болно.
Байнгын хороодын хуралдаанаар:
Эдийн засгийн байнгын хороо
Хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төсөл болон Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
Мөн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэнэ.
Мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолын төсөл, хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн байдлаар анхны хэлэлцүүлэгт оруулна.
Мөн ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Төсвийн байнгын хороо
Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
Түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсож, Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төсөл болон 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 25-нд өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Ажлын хэсгүүдийн хуралдаан
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан дараах ажлын хэсгүүд хуралдана.
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг;
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг;
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг.
Өнөөдөр УИХ-ын хуваарьт эдийн засаг, төсөв, нийгмийн хамгаалал, уул уурхай болон төрийн байгуулалтын чиглэлийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!