УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг сонслоо.
Хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний 2025 оны арваннэгдүгээр сарын 7-нд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн талаар мэдээлэл сонсов. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хийж, бүлгийн гишүүдийн асуултад хариуллаа.
Мөн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулийн төслүүдийн хүрээнд судлаачийн мэдээллийг сонслоо.
Энэ талаар “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга танилцуулга хийж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!