Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 

Тус хурлаар хэлэлцэх болон танилцах асуудлууд:

-“Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

-“Улаанбаатарын бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

-“Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

- Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

- “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

-Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай санамж бичиг байгуулах тухай* 

- Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас санаачлан боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл 

-Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээс санаачлан боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл 

- Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, 

-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл 

-УИХ-ын гишүүн Б.Уянгаас санаачлан боловсруулсан Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл -Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

-“Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг/ 

-“Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

-Үндэсний хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 

-“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт/ 

-10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 

- Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар* 

-Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар зэрэг асуудал байна.