Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр “Мөнхөд орших Монгол” Төрийнхүндэтгэлийн цэнгүүнийг нээж, иргэд, гадаадынзочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээдэвшүүллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууныөдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийндолоодугаар сарын 11-13-ны өдрүүдэдтэмдэглэхээр баталсан нь Монголын морин соёл, нүүдэлчдийн өвийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болохыг онцлов.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонооссанаачлан хэрэгжүүлэх “Үндэсний их баярнаадмын цогцолбор” төслийг олон нийтэдтанилцууллаа.
Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээолон улсын спорт, соёл урлагийн томоохон аргахэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтайбайгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийнбүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийнхүрээ”-г ашиглалтад оруулаад байна.














Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаартооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийнхэвшил, иргэдийн сайн дурын оролцоондтулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаархэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр төгсгөлд нь Үндэсний их баяр наадмын сүр жавхлан, Монголын төрт ёс, өв соёлыг мөнхөд өвлүүлэн хөгжүүлэх үйлс бүхэннь өөдөө дэлгэрч, бүтээл бүхэн нь биелэлээ олжбайхыг ерөөлөө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!