Монгол Улсын Их Сургуулийн багш хэмээн танилцуулж, оюутан залуусыг их, дээд сургуульд элсүүлж өгөх, гадаадын их, дээд сургуульд сурагч солилцоогоор явуулах, тэтгэлэгт хамруулах зэргээр иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тодруулбал, сэжигтэн этгээд нь өөрийн танил талаа ашиглан томоохон их, дээд сургуулиудад баталгаатай элсүүлж өгнө, гадаад улс руу сурагч солилцоогоор явуулна, тэтгэлэгт хамруулна хэмээн иргэдээс мөнгө авч, нийт 120 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд эцэг, эх, оюутан, сурагчдыг их, дээд сургуулийн элсэлт, сурагч солилцоо болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг тухайн сургалтын байгууллагын албан ёсны эх сурвалжаас авч, бусдын амлалт, танил талаарх мэдээлэлд үндэслэн мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Иргэд аливаа сургалтын байгууллагад элсүүлэх, тэтгэлэгт хамруулах нэрээр мөнгө нэхсэн, сэжигтэй үйлдэл гаргасан этгээдийн талаар холбогдох байгууллагад мэдээлж, болзошгүй залилангаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!