Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензиний нийлүүлэлт, түгээлтийг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Наймдугаар сард Сүхбаатар боомтоор нийт 21,180 тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж ирээд байна. Үүнээс өчигдөр 1,380 тонн, өнөөдөр 2,760 тонн буюу нийт 4,140 тонн АИ-92 автобензин бүхий 46 вагон Толгойт, Аршаант болон Улаанбаатар өртөөнүүдэд хүргэгдсэн байна.
Мөн Эрээнцав боомтоор 13 вагон буюу 780 тонн АИ-92 автобензин орж ирсэн бөгөөд Дорнод аймгийн Баянтүмэн өртөөнд буулгаж, түгээлтийн ачилтыг хийж байна.
Одоогоор Улаанбаатар хотын 75 шатахуун түгээх станцад 750 тонн, орон нутгийн 49 шатахуун түгээх станцад 441 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийжээ.
Шатахууны импорт, тээвэрлэлт, түгээлтийн ажлыг холбогдох байгууллагууд уялдуулан зохион байгуулж, хэрэглэгчдийг АИ-92 автобензинээр тасралтгүй хангахад анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!