Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа Файсон Энержи” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, ажилчдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдан, хууль бус үйлдэл гаргаж, уг үйл явдлыг шууд дамжуулан цахим орчинд нийтэлсэн байна.
Дээрх асуудлыг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн аливаа асуудлаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, гэмт хэрэг, зөрчил болон бусад сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхыг анхаарна уу.
Мөн аливаа асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!