СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн гэх 34 настай Ш-ийн хэрэг өнөөдөр /2026.08.27/ Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгээр яригдаж байна.
Ш-ийн мэдээлснээр, уг хэрэг есөн жилийн өмнө ангийн шинэ жилийн баярын дараа гарсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсний дараа ухаангүй болсон хэмээн мэдүүлжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад анх 2020 онд хандаж, хэрэг мөрдөн шалгагдсан ч прокурорын байгууллагаас хэргийг хаах саналтай буцаасан асуудал хэд хэдэн удаа гарсан байна.
Хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан долоон этгээдэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл буюу “Хүчиндэх” гэмт хэргийн хүрээнд шалгаж байгаа аж.
Хэрэв бүлэглэн, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол хуулийн дагуу 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үр дүнг эргэн мэдээлнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!