Шонхор шувуу барих зөвшөөрлийг цуцалж, цаашид зөвшөөрөл олгохгүй байх саналыг иргэн А.Хонгорзул Монгол Улсын Их Хурлын нийтийн өргөдлийн санд байршуулжээ.

Тус өргөдөлд Монгол орны биологийн олон янз байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, цаашид ийм зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг судлан шийдвэрлэхийг хүссэн байна.

Одоогоор уг өргөдлийг 26 мянга гаруй иргэн дэмжээд байна. Нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ уг саналыг авч хэлэлцэх юм.

Иргэд өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурах боломжтой.

Гарын үсэг зурах:petition.parliament.mn