Гол, усны ослоос иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 5 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэр дэх усны ослын эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг 23 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна.
Эргүүл, хяналтын ажиллагаагаар иргэдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, аюулгүй байдлаа хангах талаар зөвлөмж өгч байна.
Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн гол, усны орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөн, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!