Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Ерөө сумын Цагдаагийн тасаг болон Байгаль орчны алба хамтран хяналт шалгалтыг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт зохион байгуулжээ.

Хяналт шалгалтын үеэр тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан компанийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, тухайн талбайд үүссэн нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутгасны улмаас голын ус бохирдсон нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган тогтоож, зохих арга хэмжээг авч ажилласан байна.