Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэллээ. Бүртгэл есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.

Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай болон I шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхдүүд хамрагдах боломжтой юм. 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны нийт 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлээд байна.

Харин нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна. Иймд дээрх шаардлагад нийцэж буй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид II шатны цахим бүртгэлд тогтоосон хугацаанд хамрагдахыг зөвлөж байна.