Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ойн гал түймэр гарч, 30 гаруй алба хаагч унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Бага тэнгэрийн амны баруун урд зүгт ойн гал түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 3-ны 11:49 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч газар дээр нь ажиллаж, гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй талбай шатаж байсан бөгөөд гал түймрийг цааш тархахаас урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.