Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2026.09.04) Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр (Цагаан-Үүр) голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см нэмэгдсэн байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, голын ус руу орохгүй байхыг зөвлөж байна.