ДЦС-5 төслийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд 65 жил хуримтлагдсан 1 сая шоо метр үнсийг зөөх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 300 мянган шоо метр үнсийг зөөж, чөлөөлсөн талбайд суурийн ажлуудыг хийж байна. 12 дугаар сард нийт барилгын суурийн ажлыг дуусгаж, буцаан булалт хийж эхэлнэ. Суурийн ажил нь газар доорх бүтээн байгуулалтын үндсэн үе шат юм. Суурийн ажил дууссаны дараа металл бүтээц болон тоног төхөөрөмжүүдийг суурилуулна” гэв. ДЦС-5-ыг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулснаар 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 1, 3, 4 дүгээр хорооллыг найдвартай дулаанаар хангаж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны гол эх үүсвэр болох ач холбогдолтой юм. Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

ДЦС-5 төслийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд 65 жил хуримтлагдсан 1 сая шоо метр үнсийг зөөх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 300 мянган шоо метр үнсийг зөөж, чөлөөлсөн талбайд суурийн ажлуудыг хийж байна. 12 дугаар сард нийт барилгын суурийн ажлыг дуусгаж, буцаан булалт хийж эхэлнэ. Суурийн ажил нь газар доорх бүтээн байгуулалтын үндсэн үе шат юм. Суурийн ажил дууссаны дараа металл бүтээц болон тоног төхөөрөмжүүдийг суурилуулна” гэв. ДЦС-5-ыг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулснаар 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 1, 3, 4 дүгээр хорооллыг найдвартай дулаанаар хангаж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны гол эх үүсвэр болох ач холбогдолтой юм. Холбоотой мэдээ

Улс төр · 9 цаг
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Б.ТҮВШИНД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Эдийн засаг · 12 цаг
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улс төр · 14 цаг
ЗГ: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улс төр · 14 цаг
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Улс төр · 14 цаг
ЗГ: Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр · 14 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!