Иргэн Н.Шинэцэцэг өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст /ХЭҮК/ хандаж, өөрт нь холбогдох хэрэг болон хохирогчийн эрхийн асуудлаар гомдол гаргалаа.
Тэрбээр өмнө нь өөрт нь холбогдох хэргийг шийдвэрлэх ажиллагаа, хохирогчийн эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хүндрүүлсэн бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шаардлагыг тавьж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Н.Шинэцэцэг “Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай” нийтийн өргөдлийг санаачилж, УИХ-ын цахим системд есдүгээр сарын 4-нд бүртгүүлсэн байна.
Харин Н.Шинэцэцэг өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан “Хүний эрхийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаснаар уг асуудлыг ХЭҮК-оор хянан шалгуулах хүсэлт гаргаж байна” хэмээн мэдээлжээ.
Тэрбээр ийнхүү өөрийн хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг хүний эрхийн байгууллагаар хянан шалгуулах хүсэлт гаргасан байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!