16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон онц ноцтой хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, анхан шатны шүүх 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шийдвэрээ гаргасан.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол уг хэрэгт хохирогч болон шүүгдэгчийн статустай оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн юм.
Харин хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улмаар тэд Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хаалттай хэлэлцэхээр товлоод байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!