Нийслэлийн хоёр дүүргийн Засаг даргыг өөрчлөх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Ундармааг томилжээ
Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, Засаг дарга Н.Мандуулын оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилохыг дэмжив.
Ингэснээр З.Төмөртөмөөг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилох асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад уламжлах бөгөөд түүнийг батламжилснаар томилгоо албажих юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!