УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 13:30 цагт хуралдахаар товлогджээ.
Хуралдаанаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонсох юм.
Сануулахад, уг асуудлаар Боловсролын сайдын мэдээллийг сонсохоор өмнө нь хоёр удаа хуралдаан товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшилж байв. Тодруулбал, эхний удаад Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн айлчлалд оролцохоор явсан бол хоёр дахь удаагийн хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!