ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг өнөөдөр шүүх гэж байна. Тэднийг  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн  буруутгагдаж байгаа юм.

 

Тэднийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо.  Энэ удаад хохирогч ирээгүй мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн лаборант Ч.Баттогтох ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 07-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. 

 

Дээрх шинжээчдийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өмнө хоёр удаа хойшлоод байсан юм. Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байна.