Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн тохиолдуулан өчигдөр Европын холбооноос хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шагнажээ.
Тодруулбал, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Европын холбооноос түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн, эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсныг үнэлж иргэн Б.Болороог "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх шагналыг олгосон бол “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалд "Хүний эрх хамгаалагч" шагналыг хүртээжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Магадгүй ээжийгээ энэ удаад л сайхан баярлуулсан байх. Би албаар шагналаа ээжээрээ авахуулсан юм. Учир нь энэ шагнал Болороог бий болгосон ээжийн маань шагнал.
Хайртай шүү үр нь. ЭС-уудад ирж баяр хүргэн ээжид минь охиноо ингэж хүмүүжүүлж өсгөсөнд баярлалаа, цаашид охиныхоо ард улам бат зогсоорой гэж хэлсэн. Ээж маань нулимс дуслуулан өнөөдөр ээж нь охиноороо улам их бахархлаа гэж хэлсэн.
Хамгийн сүүлд ингэж бахархан уйлсан нь их сургуулиа төгсөх үед минь байх шүү" хэмээн сэтгэгдэлээ үлдээсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!